ТАНИЛЦ: “Инвест Монголиа” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар хэлэлцэх асуудлууд

2017 оны 9 сарын 04
 

Эхний өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 03:

1. Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө Оруулагчдын Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөлийн талаар

  • Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд

  •  Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин

  • Монгол Улсаас гадаадын улс орнуудтай байгуулсан эдийн засаг, чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулцээрүүдийн эрэгжилт

  • Хөрөнгө оруулагчдын санал хүсэлт, гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх механизм

  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хандсан тодорхой хөрөнгө оруулагчдын жишээ

2. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв байдал – Ерөнхий урьдчилсан таамаглалаар юуг ойлгож болох вэ?

  • Монголын макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал: Сэргэж буй гадаадын эрэлт нь хэр тогтвортой үргэлжлэх вэ?

  • Урьдчилсан таамаглалаар гарч болзошгүй өсөх болон буурах эрсдэлтэй зүйлсүүд юу вэ? Тэдгээрийг даванбиелүүлэхийн тулд Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?

  • Ирэх 3 жил хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр болон тэргүүлэх чиглэлийн бодлогууд: Тэдгээрийг ОУВС-н хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхэд хэр боломжтой вэ?

  • Засгийн газар одоогын болон ирээдүйн хөрөнгө оруулагч ба өрийн зээл олгогчдод гэрээгээр биелүүлсэн  үүрэгээ ханган биелүүлэхэд өөр ямар бусад арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

  •  Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хэрэгжилт болон түүний эдийн засагт үзүүлэх нөлөө: “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны хэрэгжилтийн талаар сүүлийн үеийн мэдээлэл

  • Хөрөнгийн чанарын шинжилгээ: Ирээдүйд бий болох өөрчлөлт, шинэчлэлүүд

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэтийн төлөв: Бид ирэх 3 жилд хэр их хэмжээний хөрөнгө оруулалтын талаар ярьж байна вэ?

  • Чухал ач холбогдолтой салбаруудад гадаадын санхүүжилтыг хэрхэн татах вэ?

  • Төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлэхэд “Олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн ач холбогдол

3. Монголын банкны секторын төрхийг өөрчлөх нь

  • Активын чанарын шинжилгээний үр дүгнэлт

  • Монголын арилжааны банкуудын боломжит хөгжлийн гарцууд (бага шимтгэл, өндөр хүү, хөдлөх хөрөнгийн бүртгэл гэх мэт)

  • Бүтцийн өөрчлөлт /Салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх

  • Банкны лицензийг гадны иргэдэд олгохын давуу болон сул талууд

  • Эдийн засгийн хүндрэлийг даван гарахын тулд хэрэгжүүлэх Мэдээлэл технологийн шинэчлэлийн бодлого, стратеги

Хоёр дахь өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 04:

4. Танхимуудын Хэлэлцүүлэг

  • Танхим тус бүрийн зүгээс Засгийн газарт хандаж ямар гол асуудлуудыг анхаарахыг хүсэж байна вэ?

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

  • Эдгээр асуудлуудаас Засгийн газараас нэн тэргүүнд анхаарах ёстой 3 асуудлыг нэрлэнэ үү? Яагаад?

  • Ил тод байдал болон хууль эрх зүйн орчинг сайжруулахын ач тус

Танхимуудын хэлэлцүүлэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй худалдааны танхимууд болон бизнесэрхлэгчдийн холбоо, бусад төлөөлөгчид тус тусын сонирхол, асуудлаа хөндөн ярилцахад зориулагдсан хэлэлцүүлэг юм.

5. Монгол Улсын дэд бүтцийн хөгжил

  • Одоогийн байдлаар Монгол Улсын хувьд хамгийн чухал дэд бүтэц юу вэ?

  • Засгийн газар санхүүжилтгүй болсон энэ үед олон улсын стандартад нийцсэн “Төр-Хувийн хэвшлийн түншлэл” ямар ач холбогдолтой вэ?

  • Дэд бүтцийн чиглэлээр хийгдэж буй төслүүд: Улаанбаатар ахуйн үйлчилгээ, Төмөр зам болон зам тээврийн өргөтгөл. Урд хөрштэй холбогдох төмөр замыг хэн, хэзээ, хэрхэн санхүүжүүлэх вэ?

  • Цахилгаан станц: Дулаан дамжуулах сүлжээний өргөтгөл, Гэр хороолын халаалт

  • “Нэг бүс, Нэг зам” төсөлийн хүрээнд БНХАУ-н компаниудад Монгол Улс бүс нутгийн өрсөлдөгчдөөсөө илүү гарах юуг санал болгож чадах вэ?

  • Урд хөршийн хил уруу чиглэсэн ачааны автомашины бөглөрлийн асуудлыг хэрхэн оновчтой шийдэх вэ? Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж болохуйц шийдлүүд

6. Ногоон хөгжил ба Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн төлөв

  • Тогтвортой, тууштай төрийн бодлогын хэрэгцээ

  • Гэр хорооллын өрх айлуудад чиглэсэн нөхөн сэргээгдэх / болон бусад халаалтын шийдлүүд

  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүдтэй холбоотой старт-ап бизнесийн ач холбогдол

  • Өртөг хэмнэх хэмжээнд хүрэхийн ач холбогдол

  • Ногоон санхүүжилтийн жишээнүүд ба сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хандах ОУСБ-уудын эерэг байр суурь

  • Уул уурхайн чиглэлийн бизнесүүд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний болон ногоон хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж, ямар ач холбогдол үзүүлж байна вэ?

7. Элчин сайдуудын хэлэлцүүлэг

  • Монгол улс дэлхийн хөгжилд хүрэхэд үүсэх бэршээл, сорилтууд

  • Монгол улс амлалтаа биелүүлэхэд хандивлагч орнууд яаж туслах вэ?

  • ОУВС-н программууд нь хандивлагч орнуудын хувьд яагаад чухал ач холбогдолтой вэ?

8. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн эдийн засаг

9. Оюу Толгой, Таван толгойн дүр зураг

  • Монгол Улсын Уул уурхайн бодлогыг уул уурхай давамгайлсан бусад орны эдийн засагтай харьцуулах нь

  • Хэрхэн үнэ цэнээ нэмэгдүүлж, хөрөнгөө идэвхжүүлэх вэ?

  • Эрдэнэс таван толгой болон бусад томоохон төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн хуьцааг МХБ болон гадаадын хөрөнгийн биржүүдэд арилжаалахын тулд Засгийн газар болон Төрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүд ямар арга хэмжээ авар хэрэгтэй вэ?

  • Төрийн оролцоо ба ашиг орлоготой ажиллах байдал - Нэгийг хожвол нэгийг алдана

10. Уул уурхайгаас бусад салбарын хөгжлийн стратеги ба хөрөнгө оруулалтын томоохон төслүүд /PIP/ - Монгол 2017-2020

11. Хоёр өдрийн хурлын нэгдсэн дүгнэлт

  • Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Засгийн газрын зүгээс өөр ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46638
0 эможи
keyboard_arrow_up