Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалт ӨНӨӨДӨР болно
Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ. Уулзалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажилладгийн хувьд “Фронтиер” үнэт цаасны компанитай хамтарч энэ уулзалтыг зохион байгуулах юм. “Инвест Монголиа” хурлын үеэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл, Хөгжлийн банк, Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг өгөхөөр төлөвлөсөн байна.
Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэхийн төлөө хийж байгаа ажлаа танилцуулахаар төлөвлөжээ.
Мөн чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид тулгамдсан асуудлаа ярилцан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, харьяа салбарын байдал, цаашдын төлвийг хэлэлцэх аж. Түүчнлэн Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэхийн төлөө хийж байгаа ажлаа танилцуулахаар төлөвлөжээ. Олон нийтэд нээлттэй чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалсан байна.