Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж зургаан хувиас доош буурав

2017 оны 8 сарын 24

Хөгжиж буй орны бондууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үнэт цаас хэвээр байгааг "Morgan Stanley" онцолж байна.

 

Ялангуяа Азийн улсууд дундаас Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдаж буй улсуудын бондын өгөөж хамгийн өндөрт тооцогдож байна. "Bloomberg Barclays" индексийн тооцооллоор Монгол Улсын болон Шри Ланкийн бондууд өгөөжөөрөө Азийн орнуудыг тэргүүлж байна. Энэхүү индекст тухайн орны Засгийн газрын, компаниудын болон бусад агентлагуудын гаргасан бондыг бүхэлд нь хамруулан тооцжээ. Ийнхүү тооцоолж үзэхэд Монголын бондууд нэгдсэн байдлаар 17.6 хувийн өгөөжтэй байгаа нь "Bloomberg Barclays" индекст багтсан 13 орныг тэргүүлж байна.

Харин Монгол Улсын дараа Шри Ланкийн бондууд 10.6, Индонезийнх 9.2 хувийн өгөөжтэй байгаагаараа удаалжээ.Гэхдээ хөгжиж буй зарим улсын бондууд хөрөнгө оруулагчдын хүссэн шиг өндөр өгөөжийг амлаж чадахгүй болсон байна. Үүнд Монгол Улсын Засгийн газрын бонд ч багтаж байгаа аж. “Bloomberg”-ийн тооцоолсноор 2021 онд хугацаа нь дуусах Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж анх удаа зургаан хувиас доош буурсан байна.

Харин жилийн өмнө бондын өгөөж 3.5 хувиар буураад байсан юм. Өгөөж буурсан бусад бондуудад Украйн болон Беларусын Засгийн газрын бондууд мөн багтаж байна. Тухайлбал, Украйны 2019 онд хугацаа нь дуусах бондын өгөөж ч мөн зургаан хувиас доош буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46288
0 эможи
keyboard_arrow_up