ҮСХ: Инфляци VII сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өслөө

2017 оны 8 сарын 16

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ долдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй гарсан байна. Харин өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн гэж ҮСХ мэдээллээ.

 

Үүнд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.2 хувь хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Задлаад харвал, тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 20.5 хувиар нэмэгдсэн аж. Учир нь энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины татварыг нэмэгдүүлэх зохицуулалт үйлчилж эхэлсэн юм.

Улаанбаатар хотод инфляци долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувьтай гарлаа. Үүнд мөн л тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь өссөн нь хамгийн их жин дарж байна. Мөн хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Улаанбаатар хотод энэ оны долдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 15.7 хувийнх нь үнэ өссөн. Харин 18.9 хувийнх нь үнэ буурч, 65.4 хувийнх нь үнэ өөрчлөлтгүй байв.

Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 32 нэрийн барааны үнэ нэмэгджээ. Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд тусгаснаар инфляци 2017, 2018 онуудад өсөхөөр байгаа боловч зорилтоос бага байх төлөвтэй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46025
0 эможи
keyboard_arrow_up