Банкны ажилтнуудад “СВИФТ” сүлжээний аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулав

2017 оны 7 сарын 27

Олон улсын “СВИФТ” байгууллагын бүсийн захирал Мэттьию де Херинг, СВИФТ-ийн шинжээч Бернард Спитз, “Аллианс Факторс”-ын техникийн асуудал хариуцсан дарга Светлана Левина болон холбогдох бусад албаны хүмүүс энэ өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирээд буй бөгөөд өнөөдөр Монголын банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулан “СВИФТ” сүлжээний оролцогчийн аюулгүй байдлын шинэ програм /Customer Security Program/-ын талаар сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр Олон улсын СВИФТ байгууллага болон СВИФТ байгууллагын Монгол Улсыг хариуцсан мэргэжилтнүүд сүлжээний аюулгүй байдлын шинэ програмын талаар дэлгэрэнгүй танилцуулга, илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45385
0 эможи
keyboard_arrow_up