“Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном хэвлэгджээ

2017 оны 7 сарын 24

Монголбанк “Эрдэнэсийн сан” дахь шилмэл үзмэрүүдээсээ дээжлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сан” ном бүтээн уншигч, сонирхогчдын гарт өргөн барилаа.  Өдгөө уг сангийн үзмэрийн тухай хоёр дахь бүтээл болж буй отгон ном нь   Монголчуудын түүхийн хөгжлийн урт удаан замыг туулахдаа үлдээсэн  өвөрмөц соёл зан заншил, өөрсдийн гэсэн гоо зүй, ертөнцийг үзэх үзлийг шингээсэн эд өлгийн  дурсгалуудаас бүрдсэн ба хүрэл зэвсгийн үеэс  дундад зуун болон орчин цагийн үеийг хамруулсан байна. Мөн үндэсний мөнгөн тэмдэгт болох цаасан болон зоосон мөнгө, дурсгалын зоос, алтан маркнуудыг ч сонирхуулжээ. Тухайн үзмэр тус бүр нь монгол англи хэл дээр дэлгэрэнгүй тайлбартайгаараа онцлог юм. Уг номыг бүтээхэд Монголын Үндэсний Музейн эрдэмтэн, судлаачид хамтран оролцжээ.

1924 онд Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн анхны өдрөөс улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлж эхэлжээ. Тэр цагаас хойш  улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулгатай болж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Улсын банкинд (хуучин нэрээр) “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг тусгаарлан байгуулсан түүхтэй. Улмаар 1994 онд Эрдэнэсийн сангийн тухай хууль батлагдаж Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилж, түүний халдашгүй байдлыг баталгаажуулжээ

Тэр цагаас хойш Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Эрдэнэсийн сан”-гийн үзмэрийн танхимыг зохион байгуулж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй үнэт зүйлийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлдэг болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45266
0 эможи
keyboard_arrow_up