Монголын Хөрөнгийн бирж засгийн газрын үнэт цаасны арилжааг явуулна

2017 оны 7 сарын 04

Монголын Хөрөнгийн бирж гурван төрлийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд явуулах болсноо мэдэгдлээ.

Гурван сарын хугацаатай, жилийн 11.575 хувийн хүүтэй,  хямдруулалттай 140 мянган ширхэг ЗГҮЦ, 2 жилийн хугацаатай, жилийн 14.820 хувийн хүүтэй, урамшуулалтай 50 мянган ширхэг ЗГҮЦ, 9 сарын хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүгийн хязгаартай, өрсөлдөөнт арилжааны дүнгээр хямдруулсан үнэ нь тогтоогдох 60 мянган ширхэг ЗГҮЦ-ыг арилжих юм байна.

Хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа ирсэн саналыг нэгтгэн Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх аж. Үүний дараа Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44801
0 эможи
keyboard_arrow_up