“Монгол Улсын санхүүгийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлэг болов

2017 оны 6 сарын 29

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичигт “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулахаар тусгасан. Энэ дагуу Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран санхүүгийн салбарын хөгжлийн дунд болон урт хугацааны стратегийн зорилтуудыг хамарсан бодлогын баримт бичгийг боловсруулж, 2017.06.28-ны өдөр олон нийтээр нээлттэй хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төсөл, Банкны салбарт баримтлах дунд хугацааны бодлого, Банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх стратеги зэрэг сэдвээр холбогдох албаныхан танилцуулга хийж, оролцогсдын асуултад хариулав.

Мөн салбар хэлэлцүүлгийн хүрээнд “Санхүүгийн боловсрол”, “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах”, “Мөнгө угаах терроримыг санхүүжүүлэхтэй тэмцэх”, “Сайн засаглал” зэрэг сэдвийг онцолж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд  Монгол Улсын санхүүгийн салбарыг дунд хугацаанд улам төгөлдөржүүлж, нэг төрөл давамгайлсан бүтцээс олон салбарт тулгуурласан бүтцэд шилжих, стратегийн зорилтуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх арга зам, хяналт, зохицуулалтын арга механизмыг төгөлдөрүүлэх талаар салбарын нийт оролцогсдын саналыг бодлогын баримт бичигт тусгах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44667
0 эможи
keyboard_arrow_up