Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын биелэлт 88 хувьтай байна

2017 оны 6 сарын 19

Энэ оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт  хэвийн үргэлжилж байна. 2017 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 64.1 тэрбум төгрөгийг буцаан олгож, төлөвлөсөн дүнгийн 61 хувийн, ХХОАТ-ын буцаан олголтоор 39.9 тэрбум төгрөгийг олгосон нь төлөвлөсний 88 хувь гэсэн үг юм.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлагыг хангасан 497’432 татвар төлөгч иргэнд 34.9 тэрбум төгрөгийг буцаан олгоод байна.  НӨАТ-ын сугалааны тохирлоор 2.1 тэрбум төгрөг НӨАТ-ын илүү төлөлттэй 15 аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийг олголоо гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44405
0 эможи
keyboard_arrow_up