ФОТО: Дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг тоног төхөөрөмжийг танилцуулж байна

2017 оны 4 сарын 20

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн өнөөдөр  “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ.

 

Үзэсгэлэн яармагт үндэсний томоохон компаниудаас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцон өөрсдийн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах боломжтой ажээ.

Мөн энэ үеэр дэлхийн дэвшилтэт технологи, шилдэг тоног төхөөрөмжийг танилцуулахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах үүдийг нээх аж.  Одоогийн байдлаар ХБНГУ, Австри, Швейцарь, Франц, Өмнөд Африк зэрэг өндөр хөгжилтэй оруудын 40 гаруй компани энэхүү арга хэмжээнд оролцож, тоногт өхөөрөмж, технологио танилцуулахаар албан ёсоор бүртгүүлсэн байна.

Тухайлбал, нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, элс хайргыг хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “Allmineral”, “Steinert” компанийн Австрали дахь салбар, уурхайн хаягдал усыг шүүж, дахин ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Австри улсын “Andritz”, өрмийн машин болон түүний дагалдах машин үйлдвэрлэгч “Rockmore”, “Prime Drilling” зэрэг олон улсад хэдийнэ танил болсон компаниуд Монголын уул уурхайн салбарынханд дэвшилтэт шинэ тоног төхөөрөмж, технологио дэлгэх юм.

Зургийг MPA.mn-ээс.

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42734
0 эможи
keyboard_arrow_up