“Prius”-т таван сая хүртэлх төгрөгийн татвар ногдуулна

2017 оны 4 сарын 13

2017 оны төсвийн тодотголд нийт долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгасны хоёр нь авто зах зээлийн салбартай холбоотой байна. Үүнд авто бензин, дизель түлшинд ногдуулах орлогын албан татварыг буцаан нэмэгдүүлэх, мөн суудлын автомашины орлогын албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх заалтууд багтжээ. Автомашины татварын хувьд үйлдвэрлэсэн оноос хамааруулж орлогын албан татварыг 3-15 хувь, тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй автомашины орлогын албан татварыг 40-250 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Өөрөөр хэлбэл хөдөлгүүрийн багтаамж нь 4500 см кубээс бага бол үйлдвэрлэсэн оноос хамаарч 3-15 хувь буюу 25 мянгаас хоёр сая 275 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Харин 4501-ээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашины орлогын албан татварыг үйлдвэрлэсэн он, сараас хамаарч 40-250 хувь буюу дөрвөн сая 60 мянгаас 47 сая 125 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн хосолмол хөдөлгүүртэй болон цахилгаан тэжээлт, хийгээр ажилладаг суудлын автомашинд үзүүлдэг 100 хувийн хөнгөлөлтийг 50 хувь болгохоор төлөвлөж байна. Ингэснээр энэ төрлийн автомашины орлогын албан татварын хэмжээ насжилт болон хөдөлгүүрийн багтаамжаасаа хамааран 375 мянгаас зургаан сая 675 мянган төгрөг болж байгаа юм. Тухайлбал, нийт тээврийн хэрэгслийн 10 хувийг дангаараа бүрдүүлж буй “Prius” автомашины орлогын албан татварын хэмжээ 0-3 жилийн насжилттай нь 375 мянга, 4-6 жилийн насжилттай нь 800 мянга, 7-9 жилийн насжилттай нь нэг сая 675 мянга, 10-аас дээш жилийн насжилттай нь таван сая төгрөг байхаар тооцсон байгааг Сангийн яамны мэдээллээс харж болохоор байна. Ингэснээр энэ онд суудлын автомашины орлогын албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцоолж байна.

Харин авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувьд нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ өсөх эрсдэлээс сэргийлэн Засгийн газраас татварын хэмжээг хоёр удаа бууруулаад байгаа юм. Гэхдээ энэхүү зохицуулалтыг хүчингүй болгож, хоёр удаагийн татварын бууралтыг 2017 оны долоодугаар сарын нэгэн, 2017 оны аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар буцаан нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Учир нь одоогийн зохицуулалтаар явбал 2017 оны төсөвт батлагдсан татварын орлого 210 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байгаа юм. Тиймээс дээрх зохицуулалтыг хийснээр төсвийн орлогыг 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах байсныг 118.6 тэрбум төгрөг болгох боломжтой гэж үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42510
0 эможи
keyboard_arrow_up