“Сементал үүлдрийн” 600 толгой хээлтэй гунж нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

2014 оны 6 сарын 10

2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр элчин сайд Д.Зүмбэрэллхам Бүгд Найрамдах Словак Улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Лацко-Бартошова-гийн урилгаар тус яаманд Словакийн “Исокман трайдинг” ХХК Монгол Улсын “Говь Хурах” ХХК хооронд “Сементал үүлдрийн” 600 толгой хээлтэй гунж Монгол Улсад нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцлоо. Үүний эхний ээлжийн 165 толгой үхрийг 7 дугаар сарын эхээр Монголд нийлүүлэх ажээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Словак Улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Лацко-Бартошова 2013 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хийсэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга  Х.Золжаргалтай байгуулсан Монгол, Словакийн хооронд “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Словак Улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яам хоорондын” санамж бичгийн тодорхой заалтууд ажил хэрэг болж сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу энэхүү эерэг хандлага цаашид манай хоёр орны бусад  салбарт ч мөн хадгалагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам хатагтай М.Лацко-Бартошова-д манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд тодорхой харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгаад талархал илэрхийлж, түүнчлэн хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай бөгөөд сүүлийн үед улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буйг тэмдэглэн хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа эрчимжүүлсэн мал ахуйг Монгол Улсад хөгжүүлэхэд цаашид хамтран ажиллах, хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой саналыг танилцуулав.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон Бүгд Найрамдах Словак Улсын Хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга М.Лацко-Бартошова нар Монгол, Словакийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бусад төрөл, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх бодит боломжийн талаар санал солилцож идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4216
0 эможи
keyboard_arrow_up