ОУВС авто машин, архи, тамхи, шатахууны онцгой албан татварыг нэмэх шаардлага тавьжээ

2017 оны 2 сарын 20

Засгийн газар ОУВС-тай хамтарч "Extended facility fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн, төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай, суурийн төлөөлөгч Нэйл Сакер нар өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Тэдний байр суурийг дэлгэрэнгүйгээр нь хүргэж байна.

Б.Чойжилсүрэн: ОУВС-тай зургаан сарын турш хэлэлцээ хийж "Extended facility fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр тохирлооХөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллар. Энэ мөнгийг донор орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгохоор болсон. Үүний дотор БНХАУ-ын Ардын банк хийсэн хоёр тэрбум ам.долларын своп хэлэлцээрийг хойшлуулахаар болсон. Цаана нь үлдэж байгаа 3.5 тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон хандивлагч орнуудаас босгохоор төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлого хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, төсвийн бодлогыг сайжруулна, хоёрдугаарт, мөнгөний бодлого дээр тодорхой арга хэмжээ авна, гуравдугаарт, банкны салбарын зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг Захирлуудын зөвлөлөөр нь батлуулахаас өмнө манай тал гурван ажил хийх ёстой. Нэгдүгээрт, 2017 оны төсвийн тодотголыг батлуулах, хоёрдугаарт, Монголбанк ипотекийн зээлд шинээр санхүүжилт олгохгүй байх, гуравдугаарт, Монголбанк улсын төсвөөс гадуур төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй байх гэсэн үндсэн гурван зарчим дээр тохирсон. ОУВС, Засгийн газар, Монголбанк хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд -0.0, 2018 онд 1.8, 2019 8.1 хувьд хүргэх тооцоолол хийсэн.

ОУВС, Засгийн газар, Монголбанк хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд -0.0, 2018 онд 1.8, 2019 8.1 хувьд хүргэх тооцоолол хийсэн. 

Инфляц 2017, 2018 онд 6.1, 2019 онд 6.9 хувьтай байхаар тооцсон. Гадаад худалдааны тэнцлийг 2017 онд нэг тэрбум 267, 2018 онд 968, 2019 онд 709 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй байхаар тооцлоо. Экспортыг 2017 онд дөрвөн тэрбум 898, 2018 онд дөрвөн тэрбум 943, 2019 онд таван тэрбум 440, 2020 онд таван тэрбум 827 сая, 2021 онд 6.3 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Импортын тухайд 2017 онд гурван тэрбум 632, 2018 онд гурван тэрбум 975, 2019 онд дөрвөн тэрбум 731, 2020 онд дөрвөн тэрбум 825 сая, 2021 онд таван тэрбум орчим ам.доллар байна гэж үзлээ. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гадаадад валютын нөөц нэмэгдэж ханш тогтвортой байна. Гадаад валютын нөөц 2017 оны төгсгөл гэхэд нэг тэрбум 651, 2018 онд, хоёр тэрбум 770, 2019 онд гурван тэрбум 545, 2020 онд  гурван тэрбум 838 сая ам.долларт хүргэж нэмэгдүүлэхээр тооцлоо.

ОУВС-тай хэлэлцээ хийхэд амархан байсангүй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй бол төсвийн алдагдал 2017 онд 14.2, 2018 онд 14.3, 2019 онд 11.3 хувьтай байхаар байсан. Харин одоо хөтөлбөр хэрэгжүүлснээр 2017 онд 3.4, 2018 онд 6.4, 2019 онд зургаан хувиар төлбөрийн тэнцэл сайжрах тооцоолол гарсан. ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх гол шаардлага нь өрийн тогтвортой байдалд оруулах шаардлага байсан. Үүний тулд төсвийн хүрээнд тодорхой бодлогуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжинд төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс дараахь арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа.

Суудлын авто машины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Суудлыг жижиг машины татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмнэ. Хөдөлгүүрийн багтаамж нь 4500-гаас дээш авто машины татварыг насжилтаас нь хамаарч 40-250 хувиар нэмэхээр тооцсон.

  1. Шатхууны онцгой албан татварыг нэмэх.
  2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох. Татварынх нь хувь хэмжээнээс хамаарч 10, 15, 20 хувийн татвартай болно.
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ. Ажилтан өөрөө 10, ажил олгогч 10 хувийн шимтгэл төлж байгааг өөрчилж 2018 онд нэг хувиар нэмэгдүүлнэ.
  4. Суудлын авто машины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Суудлыг жижиг машины татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмнэ. Хөдөлгүүрийн багтаамж нь 4500-гаас дээш авто машины татварыг насжилтаас нь хамаарч 40-250 хувиар нэмэхээр тооцсон.
  5. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10, 2019, 2020 онд таван хувиар нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
  6. 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсан Хадгаламжийн хүүгээс татвар авах тухай хуулийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
  7. Импортын тамхинд ногдох гаалийн татварыг 30 хувьд хүргэнэ. Одоо таван хувьтай байгаа.
  8. Татварын албаны мененжментийг сайжруулж, татвар хураалтыг бодитой болгоно.

Төсвийн зардлыг бууруулах чиглэлд мөн найман арга хэмжээг тохирсон.

Тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмэгдүүлж, 2026 онд гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65-д хүргэнэ. Эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насгыг 2036 он гэхэд 65-д хүргэх тооцоолол хийсэн.

  1. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлж нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарладаг болно. Ингэснээр зурдал 10 орчим хувиар буурна.
  2. Тэтгэвэрт гарах насыг нэмэх шаардлагатай болсон. Тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмэгдүүлж, 2026 онд гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65-д хүргэнэ. Эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насгыг 2036 он гэхэд 65-д хүргэх тооцоолол хийсэн. Энэ тооцооллыг хийхдээ манайхтай ижил төстэй орнуудыг судалгааг үндэслэсэн.
  3. Цалингийн зардлыг 2017, 2018 онд нэмэхгүй.
  4. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэгт олгоно. Одоо нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгааг 40 хувь болгож бууруулна. Хүүхдийн мөнгөний олголтоос үүссэн хэмнэлтийг буцааж татахгүй. Эмзэг бүлгийнхэнд зориулсан хүнсний толанд зарцуулна.
  5. Нийгмийн хамалжуудыг давхцуулахгүй байхаар шийдсэн.
  6. 2017 оны төсөвтэй хамт батлагдсан Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төрөөс цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах, эсвэл орон сууцны түрээсийн төлбөрийг нь төлөхөөр болоод байсан. Үүнийг хэрэгжүүлбэл, жилд 50 орчим тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Тиймээс энэ шийдвэрийг хүчингүй болгоно.
  7. Өмнөх Засгийн газрын үед төсөвт ямар ачаалал ирэхийг тооцохгүйгээр байгуулсан концессын гэрээнүүдэд аудитын шалгалт оруулна. Тухайн дүгнэлтийг нь үндэслэн ирэх жилүүдийн төсөвт эргэн төлөлтийг нь тусгахаар болсон.
  8. Засгийн газраас өргөн барьсан төсвийн зардлыг УИХ нэмэгдүүлэх байдал сүүлийн жилүүдэд бий болсон. Тиймээс УИХ зардал нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлсэн тохиолдолд өөр нэг зардлыг танах шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор Төсвийн зөвлөл гэж бүтэц байгуулна.

О.Эрдэнэбилэг: -Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкинд дөрвөн багц асуудал ногдож байгаа. Нэгдүгээрт, мөнгөний бодлогын тухай асуудал. ОУВС Монголбанкны өнөөдрийг хүртэл баримталсан мөнгөний бодлогыг сайшаасан. Цаашид мөнгөний бодлогоо сулруулах нөхцөл үүснэ гэж тооцож байгаа. Хоёрдугаарт, ипотекийн хөтөлбөрөөс бусад хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхгүй байхаар тохирсон. Гуравдугаарт, санхүүгийн салбарт үнэлгээ хийх ёстой. Тэгэхээр банкны салбарт үнэлгээ хийгдэнэ гэсэн үг. Дөрөвдүгээрт, банк, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

 Коши Матай: -"Extended facility fund" буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдэд том байр суурь эзэлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилт олгоно. Япон, Солонгос болон Азийн хөгжлийн банк гэх мэт хоёр талт болон олон талт доноруудаас нийтдээ гурван тэрбум ам.долларын санхүүжилт авах боломж бүрдсэн. Түүнээс гадна БНХАУ-ын Ардын банк Монголбанктай байгуулсан своп хэлэлцээрээ хамгийн багадаа гурван жилээр сунгах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Өмнө нь ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн хүрээнд 300 орчим сая ам.доллар орж ирж байсан. Харин одоо түүнээс 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирнэ гэсэн үг.

Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо бол зөвхөн ОУВС-гийн ажлын хэсгийн төвшинд хийсэн тохиролцоо. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд хэд хэдэн алхам хийх ёстой.

Өнөөдрийн зарлаж байгаа тохиролцоо бол зөвхөн ОУВС-гийн ажлын хэсгийн төвшинд хийсэн тохиролцоо. Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд хэд хэдэн алхам хийх ёстой. Дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн улс орон, санхүүгийн байгууллагуудаас албан ёсоор баталгаа гаргуулж авах ёстой. Мөн Сангийн сайдын танилцуулсан бүх арга хэмжээг тусгасан 2017 оны төсвийн тодотголыг батлах шаардлагатай. Түүнчлэн банкны салбартаа хийх үнэлгээний процессыг эхлүүлэх ёстой. Эцэст нь, Монголбанкнаас санхүүжүүлж байсан төсөвтэй адилтгах хөтөлбөрүүдийг зогсоох хэрэгтэй. Энэ бүхнийг хийсэн тохиолдолд ОУВС-гийн захирлуудын зөвлөл ирэх гуравдугаарт сардаа багтаж хуралдаад хөтөлбөрийг баталгаажуулна гэж төлөвлөж байна.

Төсвийн бодлого суларч тэлэх байдалтай болсоноор эдийн засагт хүндрэл их гардаг. ОУВС Засгийн газартай хамтарч энэ асуулыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Төсвийн бодлогыг цэгцлэхийн тулд алдагдлыг бууруулах олон арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар энэхүү бодлогоо тодорхойлохдоо нийгмийн халамжийн шинжтэй зардлуудыг бууруулахгүй байх саналаа илэрхийлснийг бидний зүгээс дэмжсэн. Мөн Хөгжлийн банкны асуудлыг эмх цэгцэнд оруулах нь хөтөлбөрт багтаж буй нэг чухал арга хэмжээ. Үүний дагуу саяхан Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Цаашдаа Хөгжлийн банкийг зах зээлийн баримжаатайгаар ажиллуулах нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн Монголбанк цаашдаа зөвхөн төгрөгийн ханшийн тогтвортой байдалд хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахаар болж байна. Үүний тулд Монголбанкны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Цаашлаад арилжааны банкуудын бодит нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хөдлөнгийн байгууллагаар тодорхойлуулах хэрэгтэй. Шалгалтын үр дүнд хүндрэлтэй байгаа банкуудыг бэхжүүлэх алхам хийнэ. Энэ бүх үйл ажиллагааны үр дүнд Монголын банкны систем сайжирч эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх чадвартай болж үлдэнэ. ОУВС-гийн хөтөлбөртэй зэрэгцээд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжлийг худасгахаар төлөвлөсөн. Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хичээж ажиллах болно. Бодлогын арга хэмжээнүүдээ ийнхүү тодорхойлсон. Энэ бүхнийг хэрэгжүүлэхээд улс төрийн зүгээс тууштай байна гэдгээ илэрхийлсэн учраас хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргалаа. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт төвлөрч өрийн тогтвортой байдал хангагдана гэж үзэж байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улсын бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчид бондоо дамжуулан зарахгүй гэж найдаж байна.

Засгийн газар, Монголбанк, ОУВС-гийн төлөөлөгчид дээрх байдлаар байр суууриа илэрхийллээ. Удахгүй тэдний сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсан байр суурийг хүргэх болно.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41084
0 эможи
keyboard_arrow_up