ОУВС-гийн шинжээчид энэ сарын 20-нд ирнэ

2017 оны 1 сарын 05

ОУВС-гийн шинжээчид өнгөрсөн оны наймдугаар сард манай улсад ажиллаад буцсан. Ажлын хэсгийнхэн Монголбанк, Сангийн яам, байнгын хороодын дарга нартай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалтай дэлгэрэнгүй танилцсан байдаг. Улмаар өнгөрсөн сард ОУВС-гийн шинжээчид манай улсад дахин ирнэ гэгдэж байсан ч гадны орнуудын зул сарын баярын тэмдэглэл өдрүүдээс үүдэн хойшлоод байсан юм.

Энэ хугацаанд засгийн газрын зүгээс яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж буй талаар мэдээлж байсан юм. ОУВС-гийн  төлөөлөгчид  энэ сарын 20-нд Монгол Улсад ирэхээр болоод байгаа аж. Энэ удаагийн ажлын хэсгийнхний уулзалтаар манай улсад “Стэнд бай” хөтөлбөр хэрхэн хэрэгжих асуудлаарх гол  тохироонууд хийгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39616
0 эможи
keyboard_arrow_up