Төв банкууд ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна
Монголбанкы Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Мьянмар Улсын Найпьидо хотод зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын Холбооны Ерөнхийлөгч нарын чуулга уулзалтад 2016 оны арваннэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд оролцоод ирлээ.
Энэхүү чуулга уулзалтад Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын Холбооны гишүүн орнууд, ОУВС, Азийн хөгжлийн банк, Олон улсын төлбөр тооцооны банк болон Мөнгөний бодлогын байгууллагууд оролцлоо.
Дээд хэмжээний чуулга уулзалтыг Мьянмар Улсын Төв Банкны Ерөнхийлөгч нээж үг хэлсэн бөгөөд ОУВС-ийн Дэд дарга Mитсухиро Фурусава, Филиппин Улсын төв банкны Ерөнхийлөгч Аманда, Зүүн Өмнөд Азийн орнуудын Төв Банкуудын холбооны Сургалтын төвийн захирал ноён Хансберг болон Азийн хөгжлийн банкны орлогч эдийн засагч ноён Жунг Жуан нар чуулга уулзалтад оролцож буй гишүүн орнуудын нийт төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Чуулга уулзалтаар төв банкны чиг үүрэгт үнийн тогтвортой байдлаас гаднасанхүүгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах шаардлага нэмэгдэж байгаагонцлов. Tөв банкны бодлого нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг бүхэлд ньэмчлэх боломжгүй. Санхүүгийн болон үнийн тогтвортой байдал мөн ажлын байрыгнэмэгдүүлэх чиглэлээр түлхүү анхааран ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулга уулзалтын үеэр Олон улсын валютын (OУВС)-ийн дэд дарга Mитсухиро Фурусава, ОУВС-ийн Мьянмар Улс дахь Суурин төлөөлөгч Яаснхиса Ожима, БНСУ-ын Төв банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Бияанг Жанг, Хятадын Ардын Банкны газрын орлогч дарга Жан Жэнжин нартай уулзалт хийлээ. Үүний зэрэгцээ тус чуулга уулзалтад оролцсон бусад Зүүн Өмнөд Азийн орнуудын Төв банкуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцов.
Жил бүр зохион байгууллагддаг энэхүү чуулга уулзалтаар бүсийн орнуудын Төв банкуудын Ерөнхийлөгч нар мөнгөний бодлого болон санхүүгийн тогтвортой байдлын талаар хэлэлцдэг байна.