Moody's: Монгол Улсын төсвийн чадамж “маш муу", эдийн засгийн чадамж “муу”

2016 оны 12 сарын 08

Зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа “Moody's” агентлаг Монгол Улсын төсвийн тэнцвэртэй байдал, эдийн засгийн гадаад позиц улам бүр муудсан гэж дүгнэлээ. Лхагва гарагт танилцуулсан тайландаа тус агентлаг Монгол Улсын төсвийн болон байгууллагын чадамжийг “маш муу”, эдийн засгийн чадамжийг “муу” гэж үнэлсэн байна. Хэдийгээр Монгол Улсын дунд хугацааны өсөлтийн төлөв өөдрөг хэвээр байгаа ч эдгээр хүчин зүйл CAA1 зээлжих зэрэглэлийг өсгөх боломжийг хязгаарлаж байгааг онцоллоо. “Moody's” агентлагийн тооцоогоор 2016 оны эцэст төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Энэ нь “Moody's” -ээс зэрэглэлийг нь тогтоодог орнууд дунд хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Энэ онд Монгол Улсын эдийн засаг 0 хувийн өөрчлөлттэй байх бол ирэх жил өсөлт нэг хувь хүртэл нэмэгдэж, 2018 онд 3.5 хувиар өснө гэж таамаглаж байна.

 

Эдийн засгийн хүндрэлээс гарахад гаднаас нэг болон олон талт санхүүжилт татах шаардлагатай байгаа ч татаж чадах эсэх нь эргэлзээтэй байгааг дээрх агентлаг сүүлийн тайландаа онцоллоо. Санхүүжилт татаж чадсан нөхцөлд Монгол Улсын Засгийн газар бодлогын тохиргоо хийх хугацаа хожих боломжтой аж. Харин санхүүжилт татаж чадахгүй бол төлбөрийн тэнцлийн эрсдэл, гадаад өр төлбөрөө гүйцэтгэх чадвар буурна гэдгийг дахин онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38868
0 эможи
keyboard_arrow_up