Даатгалын компаниуд 24.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ
2016 оны 12 сарын 07
Даатгалын компаниуд энэ оны эхний гурван улиралд нийт 633 гаруй иргэд албан байгууллагатай даатгалын гэрээ байгуулж, 88.7 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, үүнийхээ 30.3 хувийг давхар даатгалын хураамжид зарцуулжээ. Хураамжийн орлогын 1.0 хувийг амьдралын даатгалын компани, үлдсэн 99 хувийг ердийн даатгалын компаниуд төвлөрүүлсэн байна.
Тайлант хугацаанд компаниуд нийт 46079 иргэн, байгууллагад 24.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосны 1.57 тэрбум төгрөгийг гадаадын давхар даатгагч нар хариуцжээ. Даатгалын болон давхар даатгалын компаниуд энэ улиралд 11.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, хуримтлагдсан ашиг нь 17.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38826
0 эможи