Монголын хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдав
Шинэ долоо хоногийн эхний өдөр /2016.12.05/ Монголын хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдав.
ТОП-20 индексийн хувьд 80.06 нэгж буюу 0.72 хувиар өсч 11,135.13 нэгжид хүрсэн байна. Индексийн өсөлтөд сагсанд нь багтаж байгаа үнэт цаасны I болон II ангиллын хувьцааны ханшийн өсөлт нөлөөлжээ. Үүнд:
Индексийн сагсанд багтаж буй I ангиллын хувьцааны тухайд:
Говь /MSE:GOV/-ийн ханш 0.48 хувийн
Сүү /MSE:SUU/-ийн ханш 3.45 хувийн
Мах импекс /MSE:MMX/-ийн ханш 1.88 хувийн
АПУ /MSE:APU/-ийн ханш 1.26 хувийн
II ангиллын хувьцааны тухайд:
Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.21 хувиар
Шарын гол /MSE:SHG/-ийн ханш 6.30 хувиар
Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 0.18 хувиар
Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 0.30 хувиар
Харин зах зээлийн нэгдсэн MSE ALL индекс өмнөх хаалтаас 3.47 нэгж буюу 0.44 хувиар өсч 791.0 нэгжид хүрлээ.
www.marketinfo.mn сайтаас тооцож байгаа салбарын индексийн өөрчлөлтийг харвал найман салбарт өсөлт гарч, мөн дөрвөн салбарын индекс бууралтай байв.
Өсөлт үзүүлсэн салбарыг хүнсний салбарын хувьцааны индекс тэргүүлсэн бөгөөд энэ өдөр 1.36 хувиар өсч 94.82 нэгжид хүрсэн бол худалдааны салбарын индекс -1.55 хувиар буурч 126.97 нэгжид хаагдсан байна.
Энэ өдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 37,130 ширхэг үнэт цаас арилжигдаж 326.28 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Арилжааны үзүүлэлтийг төрлөөр нь авч үзвэл, хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын 3,007 ширхэг бонд 299.92 сая төгрөгөөр, үнэт цаасны гурван ангилалд нийт 22 компанийн 34,123 ширхэг хувьцаа 26.36 сая төгрөгөөр зарагдлаа. Арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 91.9 хувийг бондын арилжаа бүрдүүлсэн байна.
Хувьцааны ангиллын хувьд I ангилалд таван компанийн 19,527 ширхэг хувьцаа 11.30 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин II ангилалд 13 компанийн 13,637 ширхэг хувьцаа 13.66 сая төгрөгөөр, III ангилалд дөрвөн компанийн 959 ширхэг хувьцаа 1.39 сая төгрөгөөр арилжигдсан байна.
Арилжааны тоо ширхгээр АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа 11,720 ширхэг арилжигдсанаар тэргүүлсэн бол Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаа 8.64 сая төгрөгийн үнийн дүнтэй арилжигдсанаар идэвхитэй нь байлаа.
Салбарын үзүүлэлтээр хүнсний салбарын хувьцаа тоо ширхгийн 55.70 хувийг, уул уурхайн салбарын хувьцаа үнийн дүнгийн 36.95 хувийг эзэлжээ.
Зах зээл дээр өсөлт давамгайлсан ба 13 компанийн хувьцааны ханш өсч, долоон хувьцааны ханш бууралттай байв. Ханшийн өндөр өсөлтийг Шарын гол /MSE:SHG/-ийн хувьцааны ханш 6.30 хувиар үзүүлсэн ба Авто импекс /MSE:AOI/-ийн ханш -11.36 хувиар буурсан байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MARKETINFO.M