Өмнөх ипотекийн зээлийн хөтөлбөрийг барьцаалж, шинэ эх үүсвэр босгоно

2016 оны 10 сарын 28

УИХ-ын 40 дүгээр тогтоолоор “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” өмнөх УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон. Ингэснээр ипотекийн зээл санхүүжих эх үүсвэрийн асуудал хууль эрхзүйн хүрээнд тодорхойгүй болоод байгаа юм. Тодруулж хэлбэл, шинэ засгийн газар мөнгө хэвлэхгүйгээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг зохицуулах арга зам эрэлхийлж буй.

Энэ талаар засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн үеэр  ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Энэ асуудлаар хэд хэдэн улс орон, банк санхүүгийн байгууллагууд хандсан байгаа. Зээлийн өөрийнх нь эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тавьснаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна. Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцөлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна” гэж онцолсон юм.

Өмнө нь уг асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ипотекийн хөтөлбөрийг зах зээлийн зарчимд нь шилжүүлэхийн тулд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа хүсч байгаа. Шинжээчдийн тусламжтайгаар зах зээлийн горимд нь шилжүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Шинээр мөнгө хэвлэхгүйгээр 3.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг 1.7 тэрбум ам.доллар болно гэж үзээд, гадаад зах зээлд гаргаж зарж чадвал шинэ эх үүсвэр орж ирнэ” гэж мэдэгдсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37588
0 эможи
keyboard_arrow_up