Чанаргүй зээл нэг их наяд төгрөгт хүрчээ

2016 оны 10 сарын 12

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ есдүгээр сарын эцэст 12,4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 50,5 тэрбум төгрөг буюу 0,4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 470,3 тэрбум төгөрг буюу 3,9 хувиар өсчээ. Үүн дотор хугацаа хэтэрсэн зээл 782,2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5,5 хувь, өмнөх оныхоос  5,6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 20,8 тэрбум төгрөг буюу хоёр хувиар буурсан гэж статистикчид мэдээллээ. Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 21,6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Чанаргүй зээлийн үзүүлэлтийг урт хугацаанд харж үзвэл зээлийн хэмжээ 2008 оны есдүгээр сараас нэмэгдэж эхэлсэн байна. Зээлийн өрийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээл 6,3 хувийг эзэлж буй бол чанаргүй зээл 8,4 хувийг эзэлж байгааг тогтоожээ. Гэхдээ чанаргүй зээл 2014 арванхоёрдугаар сард хамгийн өндөр буюу нийт зээлийн 17,4 хувьтай тэнцэж байсан бол одоо 8,2 хувийг эзэлж буй юм байна. Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд байгаа нийт хадгаламжийн хэмжээ  8,1 их наяд төгрөг болж, 4,3 тэрбум төгрөг буюу 0,1 хувиар буурчээ. Энэхүү хадгаламжийн 69,9 хувь нь төгрөгийн хадгаламж байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37175
0 эможи
keyboard_arrow_up