Хэрэглээний үнийн индекс децляцитай гарлаа

2016 оны 9 сарын 19

Улсын болон  Улаанбаатар  хотын  Хэрэглээний үнийн индексийн  жилийн  өөрчлөлт тайлант сард харгалзан -0.2 хувь, -0.6 хувьд хүрч, дефляцитай гарлаа.

Монголбанкнаас гаргасан дүгнэлтээс харахад энэ жилийн хувьд хүнсний  ногооны  үнэ  18.6 хувиар  буурсан  нь  тухайн  сард дефляцитай гарахад гол нөлөө үзүүлсэн аж. Улаанбаатар хотын сарын инфляци -0.6 хувь байгаагийн -0.55 нэгж хувийг хүнсний ногооны үнийн  өөрчлөлт  тайлбарлаж  байна.  Ургац  хураалттай холбоотойгоор манай улсад хүнсний ногооны үнэ жил бүрийн 7-9 дүгээр сард ерөнхийдөө буурах хандлагатай байдаг. Гэхдээ энэ оны хувьд  хүнсний  ногооны  үнийн бууралт  өмнөх  онуудынхаас  их байлаа.

Та бүхэн Монголбанкаас гаргасан инфляцийн сарын мэдээг доорх холбоосноос үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36487
0 эможи
keyboard_arrow_up