Бетон зуурмагийн хамгийн хямд үнийг тогтоолоо

2016 оны 9 сарын 19

Монгол улсын бетон үйлдвэрлэл ба бетоны эрдэм шинжилгээ, судалгааны хөгжлийг холбох гүүр болох том зорилтыг урдаа тавин ажилладаг, бетон үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Премиум Конкрит компани 5 жилийнхээ ойн хүрээнд болон барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын стандартад нийцсэн, бүрэн дүүргэлттэй, М200 маркийн бетон зуурмагаа хотын баруун болон зүүн салбар үйлдвэрүүдээсээ хамгийн хямд үнээр буюу 1м3 бетон зуурмагийг 129,900 төгрөгөөр хамгийн хурдан хугацаанд хэрэглэгчиддээ нийлүүлэхээр болсон сайхан мэдээг дуулгаж байна.

М200 маркийн бетон нь жижиг байшингийн суурь, гэрийн суурь, хашааны суурь, зам талбай зэрэг хэрэглэгчдийн өргөн хэрэглээнд ашиглагддаг бетон зуурмаг билээ.

Бетон зуурмаг нь зуурагдсан цагаасаа хойш бэхжих, хатуурах процесс явагдаж байдаг, цаг хугацаанаас хамаарсан онцлог бүтээгдэхүүн бөгөөд хурдан тээвэрлэж хүргэх тусмаа чанараа тогтмол барьж байдаг тул өөрт хамгийн ойр байгаа хариуцлагатай нийлүүлэгчээс бетон зуурмагаа авах хэрэгтэй гэж бетоны мэргэжилтэн нь зөвлөж байсан юм.

Хэрэглэгчид цемент, элс, дайрга зэргийг тусад нь худалдан аваад хэрэгцээт бетон зуурмагаа талбай дээрээ гар аргаар хийхэд цаг хугацаа алдах, хүн хүч их шаардах, тодорхой хэмжээний төхөөрөмж худалдан авах, эсвэл түрээслэх, бохирдсон орчныг цэвэрлэх зэргээр эцсийн үр дүнд өртөг нь өндөр болдог бөгөөд  хамгийн гол нь стандарт орц найрлагагүйн улмаас бат бэхийн стандарт шаардлага хангахгүй, хэсэг хугацааны дараа хагарах, үйрч  үр дүнгүй болох явдал элбэг тохиолддог байна.

Харин мэргэжлийн компанийн бэлтгэдэг бетон зуурмаг нь түргэн бэхжүүлэгч химийн нэмэлттэй байдаг тул бетон түргэн хугацаанд шаардлагатай бат бэхээ авч дараагийн ажилд хугацаа алдахгүй байх давуу талтай юм.  

Премиум Конкрит компанийн хамт олон чанар, аюулгүй ажиллагаа, шуурхай байдлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг бөгөөд, хэрэглэгчидийнхээ захиалсан ямар ч хэмжээний бетон зуурмагийг цаг хугацаанд нь хүргэх боломжийг улам нэмэгдүүлэх үүднээс ирэх жил хотын хойд хэсэгт дахин нэг үйлдвэр барихаар зорин ажиллаж байгаа юм байна.  

Нэмж хэлэхэд худалдан авалт хийсэн хувь хүнд ч гэсэн бүрэн дүүргэлтийг баталгаажуулсан баримт болон НӨАТ-ын буцаан авалтын е-баримт олгох боломжтойгоо компанийн хамт олон дуулгасан билээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36471
0 эможи
keyboard_arrow_up