Монгол Улс инновацийн индексээр 55 дугаарт жагсчээ
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын /ДОӨБ/ гаргадаг “Дэлхийн инновацийн индекс 2016” тайланд Швейцарь улс нэгдүгээрт жагсчээ.
Тус байгууллага патентуудын тоо болон бусад шалгуур үзүүлэлтэд тулгуурлан жил бүр улс орнуудыг инновацийн үйл ажиллагаагаар нь жагсаадаг юм.
Монгол Улс өнгөрсөн онд инновацийн индексээр 66 дугаарт жагсаж байсан бол 128 улсыг хамруулсан энэ оны жагсаалтад 55 дугаарт орсон байна.
Инновацийн индексийн жагсаалтыг Швейцарь улс зургаан жил дараалан тэргүүлжээ. ДОӨБ мэдэгдэхдээ “шинэ санаачилга гарган шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээ нэвтрүүлэх нь улс орны эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц үзүүлдэг” гэв.
Энэ оны жагсаалтад Швед хоёрдугаар байрт орсон бол Их Британи гуравдугаар байрт жагссан байна. Харин Сингапур Азийн улсууд дундаас хамгийн дээгүүр буюу зургадугаарт жагсчээ.
Хятад улс урьд урьдынхааса хамгийн дээгүүрт буюу 25 дугаарт жагссан байна.