Монгол улс барааны тэмдгийн нэгдсэн цахим сантай боллоо
2016 оны 8 сарын 11
Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага хамтран ажилласны үр дүнд Монгол улсад хамгаалагдаж буй 45000 гаруй барааны тэмдгийн цахим санг Global Brand Database буюу Дэлхийн брэндийн санд ДОӨБ-ын гишүүн 188 орноос 31 дэх улс болж орууллаа.
Энэ нь Монгол Улс 1985 онд гишүүнээр нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 12 дугаар зүйлээр хүлээсэн “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах” үүргийн дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35305
0 эможи