1455 зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүг 5%-д шилжүүлээ
2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар орон сууцны зээл дараах байдалтай байгааг Монгол банкнаас мэдээллээ.
Тайлант өдрийн байдлаар, банкууд 10333 иргэний 634.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3206 иргэний 5%-ийн хүүтэй 152.5 тэрбум төгрөгийн, 5904 иргэний 8%-ийн хүүтэй 397.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1455 зээлдэгчийн 59.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.
Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.