Монгол дэлхийн хамгийн өртөг өндөртэй орны тоонд оржээ
Америкийн “Time” сэтгүүлийн газраас дэлхийн улс орнуудын амьдралын өртгийн чансааг гаргажээ. Энэхүү чансааг гаргахдаа ард иргэдийн худалдан авах чадвар, байр түрээслэх үнэ, хүнсний барааны үнийг Америкийн Нью-Йорк хоттой харьцуулдаг байна. “Time”-ийн чансаагаар дэлхийн хамгийн хямд орноор ӨАБНУ шалгарлаа.
1. ӨАБНУ
2. Энэтхэг
3. Косово
4. Саудын Араб
5. Казахстан
6. Замби
7. Оман
8. Парагвай
9. Чех
10. Македон
Харин манай улс Япон, Сингапуртай эн зэрэгцэн, дэлхийн хамгийн өртөг өндөртэй орны тоонд орсон байна. Улаанбаатарт эд бараа, хүнс, хоолны газрын үйлчилгээний үнэ Нью-Йорктой бараг адилхан байжээ.
Нийт 112 орон багтсан тус жагсаалтын хамгийн өртөг өндөртэй орнуудыг танилцуулья. Япон (102), Монгол (103), Сингапур (104), Кувейт (105), Исланд (106), Норвеги (107), Гана (108), Швейцарь (109), Хонконг (110), Багам (111), Бермуд (112).