Өрхийн хэрэглээ 1.6 хувиар агшчээ
2016 оны 7 сарын 26
Өрхийн хэрэглээ энэ оны нэгдүгээр улиралд жилийн өмнөх мөн үеэс 1.6 хувиар агшсан хэмээн Төвбанк мэдээллээ.
Өрхийн хэрэглээ ингэж буурахад цалин болон хувийн аж ахуйн нэгжийн орлого буурсантай холбоотой аж. Тодруулбал өрхийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 12.7 хувиар буурсан нь нөлөөлжээ. Өрхийн сарын бодит орлого сүүлийн зургаан улирал дараалан буураад байгаа аж. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас хойш өрхийн бодит зарлага дөрвөн улирал дараалан хумигджээ. Энэ оны эхний улиралд өрхийн зарлага өмнөх улирлаас тэлсэн ч жилийн өмнөх түвшнээс агшсан үзүүлэлттэй гарсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34915
0 эможи