Агаарын тээврийн орлого 2.7 хувиар өсчээ

2016 оны 7 сарын 26

Хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнэд тээврийн бүлэг 12.2 хувийг эзэлж, жилийн үзүүлэлтээр 0.6 хувиар буураад байгаа юм. Тээврийн салбарын статистик үзүүлэлтэд бүх төрлийн тээврээр эхний хагас жилд 16.2 сая тонн ачаа, давхардсан тоогоор 133.7 сая зорчигч тээвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тээсэн ачаа 0.4 cая тонн буюу 2.2 хувь, зорчигчид 23.8 сая хүн буюу 15.1 хувиар буурчээ. Дэд салбаруудад ангилвал ачаа тээврийн голыг нугалдаг төмөр замаар эхний зургаан сард ачаа тээвэр 2.2 хувиар нэмэгдсэн боловч зорчигч тээврийн хэмжээ үргэлжлэн буурсаар 9.4 хувьтай байна. Ачаа тээврийн хэмжээ өсөлттэй байгаатай холбоотойгоор төмөр замын салбарын хэмжээнд нийт орлого 2016 оны эхний хагас жилийн байдлаар 193.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.1 тэрбум төгрөг буюу 8.5 хувиар өсчээ. Агаарын тээврээр 2016 оны эхний хагас жилд дотоодод зорчигчид 98 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 12.9 мянган хүн буюу 15.2 хувиар өсөөд байна. Энэ нь баруун аймгуудад онгоцоор хүрэх боломжийг нэмэгдүүлсэн Ховд аймгийн чиглэлийн нислэг нээгдсэнээс хойш ажиглагдаж байгаа үзүүлэлт юм. Харин олон улсад зорчигчид 186.3 мянган хүн болж, 5.2- 2.7 хувиар буурчээ. Агаарын тээврийн салбарын орлого 2016 оны эхний хагас жилд 111.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар өссөн байна. Автотээврийн салбарын орлого 2016 оны эхний хагас жилийн байдлаар 198.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм. Үүнд ачаа тээвэр 7.4 хувь, зорчигч тээвэр 15.2 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34897
0 эможи
keyboard_arrow_up