“Adidas" ашгийн төлвөө 3 дахь удаагаа нэмэгдүүллээ

2016 оны 5 сарын 13

Спорт хэрэгсэл үйлдвэрлэгч “Adidas” компани 2016 оны ашгийн төлвөө он гарснаас хойш гурав дахь удаагаа нэмэгдүүллээ. Учир нь “Chelsea” хөлбөмбөгийн клуб “Adidas”-тай байгуулсан 2023 он хүртэлх гэрээгээ эрт цуцалснаар нөхөн төлбөр олгох болсон байна. “Adidas”-ийн тооцооллоор 10 сая гаруй еврогийн нөхөн олговор авах хүлээлттэй байгаа юм. Харин 2016 онд үйл ажиллагааны ашиг 25 хувиар өсч, 900 сая евро хүрэх хүлээлттэй байна. Өмнөх тооцооллоор ашиг нь 18 хувиар өснө гэж таамаглаж байжээ. “Chelsea” клуб 2006 оноос хойш хамтарч ажилласан “Adidas”-тай гэрээгээ цуцалснаар шинэ ивээн тэтгэгчтэй гэрээлэх боломж бүрдэж байгаа аж. Гэхдээ одоогоор тус клуб ямар компанитай хамтарч ажиллахаа зарлаагүй байна. Харин “Adidas”-ийн хувьд “Manchester United”-ийг давхар ивээн тэтгэдэг тул хөлбөмбөгийн спортоор дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчилсаар байх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33182
0 эможи
keyboard_arrow_up