"Panama papers"-ээс оффшор данстай хоёр монгол компанийг нэрлэлээ

2016 оны 5 сарын 09

Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансны мэдээллийг олон нийтэд ил болгож буй "Panama papers" маргаашаас эхлэн 200 мянга гаруй нууц мэдээллийг ил болгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Монголын цагаар маргааш өглөө үүрээр "Panama papers"-т нууц мэдээллүүд тавигдаж эхлэх товтой байгаа. Гэсэн ч өнөөдрийн байдлаар "Panama papers"-ийн албан ёсны сайт руу хандаж, хайлт хэсэгт Монгол гэж хайхад "Mongolia Yiluohe Steel and Iron Mining Company Limited" гэх компанийг зарлажээ. Тус компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, эзэн нь Ли Шао Мин гэх хятад хүн аж. 

panama

Түүнчлэн хоёр дахь компаниар "Mongolia Gobiceke Energy Ltd" гэх компани зарлагдсан бөгөөд мөн л Чин Шен гэх хятад эзэнтэй компани байна. Тус компани нь 2009 оноос манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хэмээн бүртгэлд тэмдэглэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32927
0 эможи
keyboard_arrow_up