Монгол Улсын гадаад орчны таагүй байдал эдийн засгийн дархлаанд эрсдэл учруулж байна
Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа хянаж, хязгаарлах шаардлагатай байгааг санууллаа. Мягмар гарагт танилцуулсан ээлжит “Эдийн засгийн тойм”-доо 2016 оны эхний улирлын дүн мэдээллээр
Монгол улсын Засгийн газар төсвийн зардлаа хянаж, хязгаарлах шаардлагатай байна гэж Дэлхийн банк үзсэн байна. Зургийг: С.Батсайхан
төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнийхээ гуравны хоёр хувьд хүрээд байгааг дурджээ. УБСЕГ-аас танилцуулсан дүн мэдээгээр энэ оны эхний улиралд төсвийн орлого буурч, зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал дөрөв дахин өсч, 615 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. Мөн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр Засгийн газарт шилжиж байгааг Дэлхийн банк дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ уг хөтөлбөртэй холбоотой зардал нь төсөвт нарийн, зөв тусгагдах шаардлагатайг сануулжээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн төлөв өөдрөг хэвээр байгаа ч гадаад орчны таагүй байдал нь эдийн засгийн дархлаанд эрсдэл учруулж байна гэж үзэж байгаагаа Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон илэрхийлсэн байна. Мөн ойрын ирээдүйд түүхий эдийн зах зээл огцом сайжрахгүй тохиолдолд төсвийн нийт орлого төлөвлөгдсөн хэмжээнээс бага байх төлөвтэй байгааг уг тайланд дурджээ. Гэхдээ “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалт энэ оны хоёрдугаар хагаст импортын татварын орлого нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэхээр байгааг онцолжээ.