АХБ, АДБХОБ замын болон усны салбарын төслүүдийг хамтран санхүүжүүлнэ

2016 оны 5 сарын 03

Германы Франкфурт хотноо болж байгаа Азийн Хөгжлийн банкны жил тутмын уулзалт пүрэв гараг хүртэл үргэлжлэх товтой байна. Энэхүү уулзалтад Монгол Улсаас Сангийн сайд Б.Болор тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао болон Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч Ликун Жин нар цаашид зарим төслүүдэд хамтран санхүүжилт хийх талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд дээрх банкууд зам, усны салбарын төслүүдийг хамтран санхүүжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа юм. Үүнд Пакистаны Пинжаб мужийн 64 км урт үргэлжлэх M4 хурдны замын төсөл багтаж байна. Азийн Хөгжлийн банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хувьд цаашид санхүүжилтийн тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Энэхүү хамтын ажиллагаа нь Азид томоохон түншлэлийг бий болгож байна. Бид бүс нутгийн тогтвортой өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх ажилд хамтрах болно” гэж Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао онцолжээ. Тус банк 1966 онд байгуулагдсанаас хойш 67 гишүүн оронтой болсон бөгөөд Азийн гишүүн орнуудын тоо 48-д хүрээд байгаа ажээ. 2015 оны байдлаар тус банк нийт 27.2 тэрбум ам.долларын хамтын санхүүжилт хийгээд байгаа юм. Түүнчлэн өмнө нь тус банкнаас “Дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтрах шаардлагатай” гэдгийг онцолж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32577
0 эможи
keyboard_arrow_up