“Moody's” агентлаг газрын тос олборлогч 4 улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг буурууллаа
“Moody's” агентлаг Нигер, Ангол зэрэг Африк тивийн газрын тос олборлогч дөрвөн улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал тааруу хэвээр байгаа нь эдгээр улс орнуудын төсвийн чадамж, хөрвөх чадвар болон зээлээ эргүүлэн төлөх чадварыг бууруулж байгаа тул энэ шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан байна. Тухайлбал Нигер болон Габон улсуудын зэрэглэлийг “В1”-ээс “Ва3” болгож бууруулсан бол Анголын зэрэглэлийг “В1”, Бүгд Найрамдах Конго улсын зэрэглэлийг “В2” гэж үнэлжээ. Гуравдугаар сарын эхээр “Moody's” агентлаг газрын тос олборлогч 10 гаруй улсын зэрэглэлийг бууруулж магадгүй гэж мэдээлж байв. Үүнээс хойш уг жагсаалтад багтаад байсан ОХУ, Азербайжаны зэрэглэлийг хэвээр үлдээсэн бол Казакстан, Тринидад ба Тобагогийн зэрэглэлийг “Ваа3” болгож бууруулаад байжээ. Харин Кувейт, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Ойрхи Дорнодын газрын тос олборлогч улсын зэрэглэлийн талаарх шийдвэр хараахан гараагүй, хүлээгдэж байгаа юм.