3 дугаар сард 344 зээлдэгчид 82.3 тэрбум төгрөгийн ипотекийн ЗЭЭЛ шинээр олгожээ

2016 оны 5 сарын 02

Арилжааны банкууд 2016 оны гуравдугаар сард нийт 1344 зээлдэгчид 82.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Ингэснээр нийт ипотекийн зээлийн үлдэгдэл 3 тэрбум 565.3 сая төгрөгт хүрч, зээлд нийт 81 мянга 15 иргэн хамрагдаад байна. Тайлант сард Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдан Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн санхүүжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, шинэ суурьшлийн бүсэд баригдсан орон сууцны ипотекийн зээлд 5 хувийн зээл олгож эхэлсэн юм. Энэхүү 5 хувийн хүүтэй 11 тэрбум төгрөгийн зээлийг 252 зээлдэгчид олгосон бол 8 хувиас 5 хувь руу 540 зээлдэгчийн зээлийг буюу 22.3 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Гуравдугаар сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 3.1 нэгж хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 18.2 нэгж хувиар өссөн байна. Банкуудын олгож байгаа нийт зээлийн 75.2 хувийг ипотекийн зээлийн хөтөлбөрийн эх үүсвэрээр, 23.1 хувийг өөрийн эх үүсвэрээр, 1.8 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлжээ. 2016 оны гуравдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.8 хувь нь төгрөгийн зээл, 1.2 хувь нь гадаад валютын зээл байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32500
0 эможи
keyboard_arrow_up