АХБ 27 сая ам.долларын зээлийн санхүүжилт батлав

2016 оны 4 сарын 26

Монгол Улсын хоёр хөрштэйгөө хийх худалдааг эрчимжүүлэх үүднээс 27 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк баталсан байна. Тус зээлийн санхүүжилтийг Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд боомтуудын дэд бүтэц, тоног төхөөрөмжийг шинэчилж, хил гаалийн шалган нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар болжээ. Мөн төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2010 онд суурилуулсан Гаалийн Мэдээллийн Автоматжуулсан Системийг сайжруулах, “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэх зэрэг ажлыг санхүүжүүлэх юм байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын гаалийн байгууллагыг чадавхжуулж, шинэчлэх боломжтой болохын зэрэгцээ гурван улсын худалдааг эрчимжүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн ОХУ руу гарах гол гарц Алтанбулаг болон урд хөрш рүү гарах гол боомтууд болох Зам-Үүд, Бичигт нь Төв Азийн эдийн засгийн коридор байгуулах үндсэн чиглэлд байрлах учраас эдгээр боомтыг сонгосон гэж Азийн Хөгжлийн банкнаас мэдээллээ. Тус банкны Бүсийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Кристина Лозано "Монгол Улсын эдийн засагт гадаад худалдаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Худалдааны түнштэйгээ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад нэлээд ахиц гарсан ч худалдаагаа өргөжүүлэхэд зөвхөн зах зээлд нэвтрэх нь хангалтгүй" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32245
0 эможи
keyboard_arrow_up