Хөдөө орон нутагт барих орон сууцыг “Чингис” бондын хөрөнгөөр барина

2014 оны 5 сарын 20

 Монгол Улсын Засгийн Газраас аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийг  2012-2016 онд хэрэгжүүлэхээр болсон билээ. Төрийн орон сууцны корпорацитай “1000 айлын орон сууц” төслийн хамтран хэрэгжүүлэхээр эхний удаа Орхон, Архангай, Ховд, Увс аймаг нэгдсэн бөгөөд тус аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг саяхан байгуулав.

Орон нутагт баригдах  орон сууцыг Чингис бондын  хөрөнгөөр барих аж. Барилга угсралтын ажлыг эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд ашиглалтанд  оруулахаар төлөвлөж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд баригдах эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерыг зарлажээ.  
                                                       Баригдах орон сууцны тоо                                         

Аймгийн нэр Хүчин чадал Давхар болон айл, барилгын тоо
Орхон аймгийн Баян-өндөр сум 315 63 айлын 9 давхар  5 орон сууцны барилга
Архангай  аймгийн Эрдэнэ булган сум 120 40 айлын  5 давхар   3 орон сууцны барилга
Ховд аймгийн Жаргалант сум 120  60  айлын  6 давхар   2орон сууцны барилга
Увс аймгийн Улаангом сум 105 35 айлын  7давхар  3  орон сууцны барилга
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3215
0 эможи
keyboard_arrow_up