Гадаад худалдааны эргэлт 2.9 тэрбум долларт хүрчээ
2014 оны 5 сарын 20
Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт эргэлт эхний дөрвөн сарын байдлаар 2.9 тэрбумд хүрсэн аж. Гадаад худалдааны эргэлт өнгөрөгч гуравдугаар сард 10 сая ам.долларын ашигтай гарч байсан бол өнгөрсөн дөрөвдүгээр сард эсрэгээрээ 84.7 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Харин оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 93.7 сая ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Түүнчлэн импортын тухайд 1.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 12.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3214
0 эможи