104 сая 334 мянган төгрөгийн гүйлгээ хийв

2016 оны 4 сарын 13

Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 12-нд 104 сая 334 мянга 881 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 20 хувьцаат компанийн 146 мянга 198 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 806.41 нэгж болж 0.48 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 343 тэрбум 711 сая 741 мянга 7686 төгрөг боллоо.

Түүнчлэн Сангийн яамнаас өнгөрсөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 13.948%-ийн хүүтэй, 100 мянган ширхэг Засгийн газрын үнэт цаасны хугацаа дуусч, үндсэн болон хүүгийн төлбөрийг төлсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31513
0 эможи
keyboard_arrow_up