Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах биелэлт 50 хувь

2016 оны 4 сарын 08

 

 

Төлбөрийн тэнцлийн 2013 оны хямралын нөлөөлөл 2014 онд үргэлжилж, 2013-2014 онуудад төлбөрийн тэнцэл нийтдээ 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан, улсын төсөв мөн онуудад алдагдалтай, эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал бүрэн сайжраагүй байснаас мөнгөний нийлүүлэлт дэх гадаад активын хувь хэмжээ буурч, энэ нь нийт эдийн засаг, санхүүгийн салбарт эх үүсвэрийн өртөг өндөр байхад нөлөөлж байна.
Төгрөгийн харьцангуй өгөөжийг өндөр байлгах шаардлагын улмаас зах зээлд зээлийн хүү буураагүй хэвээр байна.

Зээлийн хүү буурах зах зээлийн орчинг бүрдүүлэх нэг нөхцөл нь нам, тогтвортой инфляци бөгөөд 2015 оны 12 дугаар сарын байдлаар инфляци 1.9% болж буураад байна. Инфляцийг ийнхүү нам, тогтвортой түвшинд нь байлгахын зэрэгцээ улсын төсвийг алдагдалгүй болгож, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад валютын дотогшлох урсгалыг сайжруулбал эдийн засаг дахь эх үүсвэрийн өртөг буурах, улмаар зээлийн хүү түүнийг дагаж буурах, нийт эдийн засгийн хүндрэл арилахаар байна.

Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын 2011 оны 677/229/188/142 дугаар хамтарсан тушаалаар “Зээлийн хүү буурах зах зээлийн орчинг бүрдүүлэх хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна. Үүнд:
Инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах
Банкуудын үйл ажиллагааны шударга, зохистой байдлыг хангуулах
Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх
Санхүүгийн салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Арилжааны банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2013 оны 3 дугаар сард 19.5 хувь байсан бол 2013 оны 12 дугаар сард 14.9 хувь болж 4.6 нэгж хувиар буурсан байна.

Банкуудын хүүгийн өрсөлдөөнийг дэмжих замаар зээлийн хүү буурах хууль, эрх зүйн орчинг бий болгоход түлхэц үзүүлэх “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг боловсруулж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар баталж, 2014 оны 1 дүгээр сараас эхлэн мөрдөж байна.

Банкны зээлийн үйл ажиллагаанд шударга бус хэлцэл үүсэх боломжийг хязгаарлах зорилгоор банкуудын зээлийн гэрээ нь банкны зээлийн бодлого, журам болон Монголбанкны холбогдох журам, хуультай нийцэж байгаа эсэх, харилцагчдад шударга нөхцөл тавьж байгаа эсэхийг шалган тогтоох, үүний дагуу холбогдох арга хэмжээ авах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Мөнгөний захын хөгжлийг түргэтгэж, дунд болон урт хугацаат эх үүсвэрийг нэмэгдүүлэх суурийг бүрдүүлэх, төгрөгийн жишиг хүү болон өгөөжийн муруйг бий болгох үүднээс Засгийн газрын 12, 28, 52 долоо хоногийн дунд хугацаатай, 3, 5, 10 жилийн урт хугацаатай үнэт цаасыг Монголбанкны платформоор дамжуулан банк хоорондын зах дээр 2012 оны 4 дүгээр улирлаас эхлэн арилжаалж байна.
...2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт 1,357 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацаат үнэт цаас болон 433 тэрбум төгрөгийн Засгийн газрын урт хугацаат бондыг арилжаалсан байна...

Монгол Улсад Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр УИХ-ын 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулийг шинээр батлуулсан.

Зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор зээлийн даатгал, баталгаа, батлан даалтын тогтолцоог бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль”-ийг УИХ-аар 2012 оны 02 сарын 10-ны өдөр батлуулав.

Мөнгөний бодлогын зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сард болсон хурлаар макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжиж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг 1.0 нэгж хувиар нэмэгдүүлэн, 13.0 хувь болгох арга хэмжээг авсан бол 12 дугаар сарын хуралдаанаар мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргаад байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31301
0 эможи
keyboard_arrow_up