Эдийн засгийн форум болж байна
Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд эхэллээ. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм.
Форум өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Маргааш Эдийн засгийн форум Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцох юм.