Сангийн яам 3.24 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжив
Сангийн яам өчигдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 3.24 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаас арилжаалжээ.
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн ээлжит арилжаагаар 52 долоо хоногийн хугацаатай 32,408.0 ширхэг, нийт 3.24 тэрбум төгрөгийн жижиглэнгийн үнэт цаасыг 14.941 хувийн хүүтэй, хямдруулалттай нөхцлөөр арилжааллаа.
14.941 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай уг үнэт цаас нь анх 120 мянган ширхэгийг борлуулахаар нийтэд мэдээлсэн ч иргэн аж ахуйн нэгжүүдээс 32 мянга 408 ширхэгийг худалдан авах санал ирүүлжээ. Үнэт цаасны хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх юм.
Мөн өдөр 2 жилийн хугацаантай, тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас борлуулахаар нийтэд мэдээлсэн ч иргэн аж ахуйн нэгжүүдээс худалдан авах санал ирүүлээгүй байна.
Өнөөдрийн арилжаанд "Гаули", "Дэу Секрюитис", "Стандарт Инвестмент” зэрэг үнэт цаасны компани хамгийн идэвхтэй оролцсон байна.