Манай улс цонх хаалганы хэрэгцээнийхээ 40 хувийг гаднаас авдаг
Урин дулаан цаг наашлаж, бүтээн байгуулалтын ажил эхлэж байгаатай холбогдуулан чанаргүй хийгдсэн цонхоор алдаж буй дулааны алдагдалыг бууруулах, цонхны чанарыг сайжруулах, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг насжилт урттайгаар хадгалах, улс эх орны эрчим хүчний хэмнэлтэнд нөлөөлөхүйц үр дүн гаргах зорилгоор, мөн үндэсний үйлдвэрлэгчидээс шалтгаалах үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилттойгоор “Барилгын цонхны чанар ба бүтээгдэхүүн нийлүүлэлт” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг салбарын төрийн байгууллагууд, үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөний үеэр цонх хаалга үйлдвэрлэгчдэд цаг үеийн асуудлуудаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгч харилцан мэдээлэл солилцсон юм.
Дэлхий нийтэд хүлэмжийн хийн ялгарал, ногоон барилга байгууламжийг хөгжүүлэхээр олон талт ажилуудыг зохион байгуулж буй энэ цаг үед хамтдаа үндэсний стандарт норм дүрмийн шаардлага хангахгүй, чанаргүй, хямд үнийн сонголттой цонхы хэрэглээг зогсоох, эрчим хүчнийг алдагдалыг бууруулах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгаа учраас энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсныг онцолж байлаа.
Уулзалт зөвлөгөөний үеэр Барилга хот байгуулалтын яамнаас МУ-ын Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихээр хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын хүрээнд хэрэгжүүлж буй ажил үйлчилгээнд үйлдвэрлэгчдийн оролцоо боломж сэдвээр илтгэл тавьсан бол Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газраас МУ-ын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үзүүлж буй дэмжлэг сэдвээр, Гаалийн ерөнхий газраас МУ-ын Гаалийн бодлого, импортын материалын гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт болон бодит гаалын бүрдүүлэлтээс гарах үр дүн болон техник технологийн шинэчлэл, үйлчилгээний хурд сэдвээр тус тус илтгэл тавин оролцсон юм.