Түрээсийн ОРОН СУУЦНЫ журмыг баталлаа

2016 оны 2 сарын 25

Түрээсийн орон сууцны журам батлагдсан болохыг Барилга, Хот Байгуулалтын яамнаас мэдээллээ.

Нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор 2015 онд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг боловс­руулах чиг үүргийг Барилга хот байгуулалтын яаманд даалгасан байдаг. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан.

Энэ өөрчлөлтөөр ТОСК –ын захиалгаар баригдсан нийт 929 байр буюу нийслэлд 329, хөдөө орон нутагт 529 орон сууцыг эхний ээлжинд хөтөлбөрт хамруулахаар болсон байгаа. Засгийн газрын тогтоол нэгэнт батлагдсантай холбогдуулан, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг Барилга хот байгуулалтын сайдын зүгээс боловсруулж, баталлаа. Ингэхдээ Монголын 21 аймаг, нийслэл, бусад холбогдох газруудаас санал авч боловсруулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Журамд түрээсийн орон сууцны м.кв-ын үнийг хөдөө орон нутагт 4000, нийслэлд 5500 төгрөг байхаар тооцож оруулсан. Мөн орон сууцны талбайн хэмжээ нь 30-50 м.кв хүртэл байх юм.

Уншигч та бүхэнд  Түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг танилцуулъя.

Бүрдүүлэх бичиг баримт

-Иргэний цахим үнэмлэхийн хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт/ тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

-Өргөдөл

-Орлого тодорхойлох баримт бичиг

- Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

Түрээсийн сууцанд тавигдах шаардлага

-Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;

-Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.

Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт

-Эрх зүйн бүрэн чадамжтай. 21 насанд хүрсэн

-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх       боломжтой

-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29302
0 эможи
keyboard_arrow_up