Мөнгөний нийлүүлэлт 4.5 хувиар буурчээ

2016 оны 2 сарын 24
Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ. Мөнгөний нийлүүлэлтийн бууралтад хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 0.1 хувь, валютын хадгаламж 2 хувь буурсан нь голлон нөлөөлжээ.
Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлтийн 53.9 хувийг төгрөгийн хадгаламж, 20.1 хувийг гадаад валютын хадгаламж, 11.4 хувийг төгрөгийн харилцах, 9.6 хувийг гадаад валютын харилцах, 4.9 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.
Түүнчлэн нийт хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч 7 их наяд 297 тэрбум төгрөг болов.
Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.8 хувь буюу 141.9 тэрбум төгрөгөөр өсч 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2 хувь буюу 11.8 их наяд төгрөгийн зээлийг хадгаламжийн байгууллагуудын, 34.8 хувь буюу 6.3 их наяд төгрөгийг бусад санхүүгийн байгууллагуудын зээл бүрдүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29268
0 эможи
keyboard_arrow_up