Шинээр 2073 ажлын байр бий болсон байна

2014 оны 5 сарын 13

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээний биелэлт 67.1 хувьтай байгаа юм байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжихээр тусгагдсан ч тэдгээрийн 25 буюу 20.6 хувьд улсын төсвөөс хөрөнгө батлагдаагүй, тав буюу 4.1 хув ийнх нь санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсан байна. Улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх нийт арга хэмжээний 24.7 хувь буюу 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалтгаалан хэрэгжээгүй байна. ДНБ-ний бодит өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11.7 хувь гарсан нь төлөвлөж байсан хэмжээнээс 7.3 нэгжээр бага байгаа хэдий ч өсөлт 2 оронтой тоонд хадгалагдсан хэвээр байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2013 онд 3972 ам.долларт хүрч зорилтот түвшингээс доогуур гарахад ам.долларын хөншийн огцом өсөлт голлон нөлөөлсөн.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийн түвшин 2013 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотын түвшинд 12.3 хувьтай гарлаа. 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон төсөл, хөтөлбөрийн шугамаар хийгдсэн ажлын хүрээнд 12138 ажлын байр шинээр бий болсон бөгөөд үүний 11581 нь байнгын, 557 нь түр ажлын байр байсан. Шинэчлэн батлагдсан нэгдсэн эмнэлгийн стандартад гэмтлийн тасаг, нэгжийг ажиллуулахаар заасны дагуу 8 аймгийн нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тасгийг байгуулан ажиллуулж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 526 иргэнд 857.0 сая, 21 аймгийн 1095 иргэнд 1.8 тэрбум төгрөгийг олгож, 2073 ажлын байр бий болгосон талаар танилцуулгад дурдагдлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2925
0 эможи
keyboard_arrow_up