ХААБ-ийн АРИЛЖАА анх удаа ОРОН НУТАГТ амжилттай явагдлаа

2016 оны 2 сарын 23

Хөдөө Аж Ахуйн Биржийн арилжаанд анх удаа орон нутгийн хоршоо оролцсон талаар тус биржээс мэдээллээ. Энэ нь зах зээлийн бодит үнээр түүхий эдээ худалдах давуу талыг бий болгож байгаа юм. 
Даваа гарагийн арилжаанд оролцсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хотол таван эрдэнэ” хоршоо 900 кг буюу 9 богц үргэлэг, цагаан, боловсруулаагүй хонины ноосыг онлайн хэлбэрээр захиалгад өгсөн байна. 2011 онд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан юм. Энэ дагуу Хөдөө Аж Ахуйн Биржийн арилжаанд оролцох гишүүн оролцогчдыг ангилж, түүхий эд арилжаалах хоршоодыг байнгын бус гишүүний статустай болгосон байна. Хоршоод орон нутгаасаа арилжаанд оролцсоны үр дүнд түүхий эдээ шат дамжлагагүйгээр худалдах, тээвэрлэлтийн өртөг буурах давуу талтай. Харин үйлдвэрлэгч тал нь анхан шатны нэгжээс түүхий эдээ худалдан авах боломжийг давхар нээж өгч байна гэж Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамнаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29207
0 эможи
keyboard_arrow_up