Хэрэглээний ҮНИЙН ИНДЕКС 1.7 хувиар өсөв
Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны эхний сард өмнөх сарынхаас 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар УБСЕГ-аас мэдээлэв. Ерөнхий индекс нэгдүгээр сард жилийн өмнөхөөс 1.7 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 23.1 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнээс гадна хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 5 хувиар, гэр ахуйн тавилга, барааны бүлгийн үнэ дүнгээрээ мөн 5 хувиар өссөнөөс гадна орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
бүлгийн үнэ 23.1 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнээс гадна хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 5 хувиар, гэр ахуйн тавилга, барааны бүлгийн үнэ дүнгээрээ мөн 5 хувиар өссөнөөс гадна орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Индексийн дэд бүлэг дунд үнэ буурсан ангилалд тээвэр, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ болон хүнсний бараа, ундаа, усны бүлэг хамаарч байна. Ялангуяа махны үнэ 2015 оны эхний сарын үзүүлэлттэй харьцуулахад хамгийн ихээр буурсан байгаа юм. “Bloomberg”-ээс шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар инфляцийн түвшин буурч, зохистой түвшинд хүрсэн нь худалдан авах чадварыг дээшлүүлж, хэрэглээний эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж байгааг онцолж байна. Өрхийн худалдан авах чадварыг дэмжих гол үзүүлэлтийн нэг инфляцийн үзүүлэлт үүнээс өмнө хамгийн багадаа 2009 онд 4.2 хувьд хүрч байсан юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард Төв банкнаас танилцуулсан инфляцийн төлөв байдлын тайланд жилийн инфляци 2016 оны эцэс хүртэл буурч, 2017 оноос эргээд өсөх төсөөлөлтэй байгаа талаар онцолжээ.