Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно
2016 оны 2 сарын 02
УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд Даваа гаригт /2016.02.01/ болсон Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт орууллаа.
Өөрчлөгдсөн журмаар хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртлэх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байгаа бөгөөд цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгох юм.
Тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгоно гэж журамд заажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28508
0 эможи