УБТЗ өнөөдөр шинэ 15 вагон хүлээн авлаа
2014 оны 5 сарын 09
УБТЗ-ынхан шинэхэн суудлын галт тэрэгнүүдээ өнөөдөр хүлээн авлаа. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 вагон ийнхүү Монголд ирж, “Улаанбаатар өртөө”-нөө зогслоо. Уг галт тэрэгнүүд нь хамгийн орчин үеийн загвар, хийцтэй, зорчигчдын тохь тухыг хангахуйц өвөрмөц шийдэлтэй, бөгөөд евро стандартад нийцсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Суудлын шинэхэн галт тэрэгнүүдийг хүлээж авах ёслолд Зам, тээврийн сайдаас эхлээд УБТЗ-ын дарга нар оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар харилцан тохиролцож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2800
0 эможи