153 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байна
2016 оны 1 сарын 16
2015 онд нийгмийн халамжийн сангаас 199 мянган хүнд 153 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Харин “Хүнийн хөгжил” сангаас 18 хүртэлх насны нэг сая 27 мянган хүүхдэд 225 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.
Энэ нь өмнөх оныхоос нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 8.8 мянга буюу 4.2 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 11.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
27883
0 эможи